Өвлийг хамтдаа, өнтэй давцгаая!
Өвлийг хамтдаа, өнтэй давцгаая!
Нутагт өвөлжилтийн байдал хүндрэх төлөвтэй холбоотойгоор малчид малын тоо толгойг цөөлөх, борлуулах зэрэг ажлууд хийгдэж байна.
Өвлийн идэш, хүнсээ нутгаас бэлтгэх байдлаар малчдад өвлийг өнтэй давахад нь бодитоор туслах, дэмжлэг үзүүлэх нөхцөлийг бүрдүүлж, малчидыг эцсийн хэрэглэгчтэй шууд холбогдох боломжийг энэхүү вэбсайтаар дамжуулан олгож байна.
Нүүр хуудсанд харагдах [Мал борлуулах хүсэлт гаргах] товчийг дарах эсвэл зүүн дээд буланд байрлах ||| менюнээс "Мал борлуулах хүсэлт"-ийг сонгоно.
Үүний дараа гарч ирэх цонхонд өөрийн харъяа багийн нэрийг сонгож, өөрийн бүтэн овог нэр, холбоо барих утасны дугаарууд, зарах малын төрөл, нас хүйс, борлуулах үнэ зэрэг мэдээллийг оруулж өгнө. Мөн зарах мал, махны онцлог, хаанаас хэзээ ачуулах, ямар давуу талууд байгаа зэрэг мэдээллийг бусад нэмэлт мэдээлэл нүдэнд бичиж өгнө.
Харгалзах мэдээллийг бүгдийг үнэн зөв бөглөсөн гэж үзвэл доор байрлах Submit эсвэл Илгээх товчийг дарж бүртгүүлнэ.
Нүүр хуудсанд харагдах [Борлуулах малын жагсаалт харах] товчийг дарах эсвэл зүүн дээд буланд байрлах ||| менюнээс "Борлуулах малын жагсаалт"-ийг сонгоно.
Үүний дараа гарч ирэх хүснэгтэнд харагдах мэдээллүүдээс өөрийн сонирхолд нийцсэн мэдээллийг оруулсан малчины утасны дугаараар шууд холбогдох, мэдээллийг баталгаажуулах болон дараа дараагийн харилцааг үүсгэнэ үү.
Дэлгэцний зүүн дээд буланд байрлах Хяргас сумын лого дээр дарвал Нүүр хуудсанд хурданаар шилжих болно.